Thursday, March 17, 2011

Мэдээлэл

Код :  SE303
Нэр :  Өгөгдлийн Сангийн Програмчлал
Өмнөх холбоо :  SE205 – Өгөгдлийн Сангийн Зохион Байгуулалт


Хичээлийн зорилго :

Өгөгдлийн сан хэрхэн зохион байгуулах, програмчлах тухай системтэй мэдлэг олгох өөрөөр хэлбэл : Өгөгдлийн сангийн зохион байгуулалт, хөгжүүлэлт, хэрэглэх загвар, аргачилал, өгөгдлийн сан удирдах систем судлах юм.
  • МSSQL  тухай хэрхэн суулгах
  • Бааз хэрхэн үүсгэх, арчлах
  • Стандарт функцууд
  • Тайлан хэрхэн гаргах гэх мэтчилэн агуулгаар мэдлэг олж авна. 
Тухайн хичээл дээр ямар оюутнууд кредит нөхөх вэ ?
Тухайн хичээл дээр 42 - с доош үнэлгээтэй. 42 оноо Багшаас авах 70 оноо, 30 онооны шалгалт 2 нийлээд 42. Жич : /Гэхдээ тухай оюутан 30 онооны шалгалт өгөх эрх нь Багшийн 70 онооноос 45 авсан хүүхэд 30 онооны шалгалтанд орох эрхтэй байдаг. /

Кредит нөхөлтийн хугацаа : Дундажаар хагас семистер байдаг. 
Хэрхэн кредит нөхөлт хийх вэ ? 
Тухайн оюутан дээр дурьдсан хугацаанд багшаас лекц авч, /хичээл заалган гэсэн үг/ даалгавар гүйцэтгэн дүгнүүлэх үүрэгтэй. 
Кредит нөхөлт хийхээр ирэхдээ. 
  • Кредит нөхөлтийн төлбөр төлсөн баримт /Санхүүд тушаана./
  • Сургалтын албанаас кредит нөхөх хуудас 2-г авчирна. /Харъяа сургуулийн Сургалтын Албаны мэргэжилтэнгээс авна./
Жич : Оюутнууд төлбөр төлсөн баримт, кредит нөхөлтийн хуудасаа багшдаа авчирч өгчихөөд алга болчихдог. 2 хуудас авчирч өгчихөөд асуудал шийдэгдэж байгаа мэт буруу ташаа ойлголт авдаг. Та багшаас лекц сонсох, даалгавар авах, шалгалт өгөх гэх мэтчилэн олон зүйл байдгийг манай оюутнууд тэр болгон тоодоггүй. 


Мэргэжлийн хичээл бол 74%  буюу С -ээс дээш үнэлгээтэй байх ёстой. /Диплом бичихэд/

Тиймээс оюутан та "A", "B", "C","D" гэсэн үнэлгээнүүдээс сонгон доорх бодлого даалгавруудаас сонгон гүйцэтгэж ирнэ үү ?

No comments:

Post a Comment